U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрт өөрийн хөгжүүлсэн кассын програмаа холбосноор шинэ байгууллага нэмэгдүүлэн, одоогийн байгууллагуудтайгаа илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Харилцагчийн ашиглаж байгаа POS дээр хэрэглэгч u-point карт аль эсвэл аппликейшн уншуулан оноо цуглуулж, зарцуулах боломж бүхий байгууллагад зориулсан шийдэл.

ПОС-оос хэвлэгдэх худалдан авалтын баримт дээр QR код хэвлэж, хэрэглэгч U-Point аппликейшнээр тухайн QR кодыг уншуулснаар оноо цуглуулдаг шийдэл бүхий үйлдвэрлэгч, импортлогч нарт зориулсан шийдэл.

Гар утасны аппликейшн болон онлайн дэлгүүр, вэб дээр U-Point оноо цуглуулж, зарцуулах боломжтой интернэт орчинд үйл ажиллагаа явуулдаг байгууллагад зориулсан шийдэл.