U-Point интеграцийн шийдлүүд

U-Point лояалти хөтөлбөр нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах бүхий л салбаруудтай хамтран ажилладаг билээ.

Үндсэн Холболт
Энэ холболт нь U-Point карт, Аппликейшн ашиглан хэрэглэгчдийн дансанд оноо үүсгэх, зарцуулах боломжийг олгож байгаа үндсэн холболт юм. Мөн тус холболтоор хэрэглэгчдэд карт бүртгэж өгөх нэмэлт боломжтой.
Холболтын хэлбэр
POS нь маш цөөхөн хэдэн алхмаар U-Point-той холбогддог. Манайхаас бэлдэж өгсөн API-н дагуу мэдээллээ илгээхэд л хэрэглэгчид оноо үүсэх болно. Хэрэглэгчийн онооны мэдээлэл нь U-Point-д хадгалагддаг тул POS-н баазад ачаалал үүсгэхгүй.
Хүнсний дэлгүүрүүдэд зориулсан холболт
U-Point хөтөлбөрт нэгдсэн хүнсний дэлгүүрээс хэрэглэгч заагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авалт хийхэд тухайн баримт дээр U-Point оноо хэвлэгдэх шийдэл.
Энэ шийдэл нь интернетгүй орчинд хэрэглэгчдэд оноо үүсгэх боломжоор хангадгаараа онцлогтой. Кассын программ болон дэлгүүрийн хэрэглэгчийн систем дээрх мини Юпойнт аппликейшнтэй мэдээлэл солилцож QR бүхий бүтээгдэхүүний оноог хэрэглэгчийн билл дээр хэвлэх шийдэл юм.
Аппликейшн болон вэбсайт холболт:
Энэ шийдэл нь интернетийн орчинд худалдаа үйлчилгээ явуулдаг байгууллагуудад зориулагдсан бөгөөд интернетийн орчинд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тохиолддог сүлжээний асуудлыг шийдсэнээрээ онцлогтой.