Хэрэглэгчийн худалдан авалтыг U-Point оноогоор урмамшуулан үнэнч хэрэглэгчээ нэмэгдүүлэх боломжтой.
Дэлгүүрийн гадна болон дотор U-Point-ийн хаягжилт үнэ төлбөргүй байршуулснаар бусад дэлгүүрээс ялгаран хэрэглэгчийн анхаарлыг татна.
U-Point-той дэлгүүр өөрийн ялгаралтай мөн үнэнч хэрэглэгч олонтой болсноор борлуулалтаа тасралтгүй нэмэх боломжтой.
U-Point хөтөлбөр болон үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүнүүд дээр олон төрлийн урамшуулалд хамрагдана.
Дэлгүүр U-Point оноог хэрэглэгчид олгохдоо ямар ч нэмэлт зардал гаргахгүй
Алхам 1: Хүсэлт илгээх
Та дэлгүүрээ U-Point хөтөлбөрт нэгтгэх хүсэлтээ www.upoint.mn вебсайтаар эсвэл 7777-8383 утсанд хандан өгөөрэй.
Алхам 2: Гэрээ байгуулах
Тантай U-Point-ийн ажилтан холбогдон гэрээг танилцуулан байгуулна. Хэрвээ таны кассын систем U-Point хөтөлбөрт холбогдсон бол хялбар ба харин өөр систем бол шийдлийн боломжит хувилбаруудыг танд танилцуулна.
Алхам 3: Тохиргоо хийх
Таны кассын систем дээр нэг удаа тохиргоо хийснээр цаашид ямар ч нэмэлт үйлдэл хийлгүйгээр оноо олгох боломжтой болно
Ингээд та U-Point-той дэлгүүр боллоо.
Ингээд л өдөр тутамдаа хэрэглэгчдийнхээ худалдан авалтыг U-Point оноогоор урамшуулах боломжтой боллоо