Шинэ жилийн гайхамшиг зөвхөн гацуур модны гэрэл, гялтганах цасан ширхэгт бус өдөр тутмын жижигхэн баяр баясал, гэнэтийн бэлэг, хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцах нандин мөчүүдэд оршдог. Энэ бүгдийг нэг дор мэдрүүлэхээр бидний хүсэн хүлээсэн “Дүүрэн бэлэгтэй ШИДЭТ ОНОО” урамшуулал U-Point хэрэглэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо.
U-Point-ын хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэн, хуримтлуулсан оноо бүрд тань 1’000’000 U-Point оноо, 1’000’000₮ бүхий Номин сүлжээ дэлгүүрийн эрхийн бичиг, Changan CS55 автомашинтай тохирлын эрх бэлэглэнэ. Мөн өдөр бүр Шидэт бөмбөлөг эргүүлэн нэмэлт бөөн, бөөн оноо, гоё бэлгүүдээр өөрийгөө баярлуулаарй.
“Дүүрэн бэлэгтэй ШИДЭТ ОНОО” урамшуулалд Номин сүлжээ дэлгүүр, Pizza Hut, Red Bull нэгдэж таны шинэ жилийн баярыг илүү олон оноо, сэтгэл баясгах бэлгээр дүүргэх тул таныг тухтай үйлчлүүлэхийг урьж байна.
Худалдан авалт бүрээс хуримтлагдах ШИДЭТ оноогоороо хүссэн бэлэгтээ хүрч, шинэ жилийн баяраа хайртай гэр бүл, дотны хүмүүстэйгээ шинэхэн дурсамж, шидэт мөчүүд, ДҮҮРЭН бэлэгтэй угтаарай!
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ:
U-Point хэрэглэгчид, Nomin аппликейшн хэрэглэгчид
ХУГАЦАА:
2026 оны 11 сарын 17 - 2026 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал
УРАМШУУЛЛЫН БЭЛГҮҮД:
•Тохирол 1 “Шидэт оноо”: U-Point 1’000’000 оноо 5 ширхэг, U-Point 100’000 оноо 10 ширхэг
•Тохирол 2 “Шидэт оноо”: U-Point 1’000’000 оноо 5 ширхэг, U-Point 100’000 оноо 10 ширхэг “Шидэт түлхүүр”: Changan CS 55 авто машин 1 ширхэг
•Нэмэлт “Шидэт бөмбөлөг” мини тоглоомын бэлгүүд: iPhone 18 Pro; 500’000 хүртэлх U-Point оноо, 1’000’000₮ Номин сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын эрх , тохирлуудын эрх, хамтрагч байгууллагуудын 100% off купонууд.
Ерөнхий хамтрагчид: Номин сүлжээ дэлгүүр, Pizza Hut, Red Bull
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Үндсэн алхмууд:
1. U-Point аппликейшн татах
2.Урамшуулалд оролцох нөхцөл зөвшөөрөх
3.Дараах үйлдлүүдлүүдийг хийх:
• Номин сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх бүрдээ 50-аас дээш U-Point оноотой гүйлгээ хийн “Шидэт оноо” тохирлын 1 эрх, “Шидэт түлхүүр” супер тохирлын 1 эрх нэмээрэй.
• Бусад хамтрагч байгууллагууд дээр 50-аас дээш U-Point оноотой гүйлгээ хийн “Шидэт оноо” тохирлын 1 эрх нэмээрэй.
• U-Point аппликейшн дээр танд зориулж байршуулсан өдөр бүрийн даалгавруудыг биелүүлэх
Даалгавраа биелүүлээд байхад урамшууллын эрх нэмэгдээд л байна!
Урамшууллын хуудсанд өдөр бүр танд зориулж байршуулсан даалгаврыг биелүүлснээр танд “Шидэт оноо” болон “Шидэт түлхүүр” супер тохирлын эрх үүснэ.
Ямар даалгаврууд биелүүлэх вэ?
Дараах даалгавруудыг биелүүлээрэй

Нэмэлт бэлэг-Шидэт бөмбөлөг
Мөн хэрэглэгчдэдээ Шидэт бөмбөлөг нээж олон бэлэг хожих боломжийг олгож байна. Урамшууллын хуудас дээрх Шидэт бөмбөлөг эргүүлэх эрхийг 500 U-Point оноо эсвэл Tokipay ашиглан 500 төгрөгөөр худалдаж аван iPhone 18 Pro; 500’000 хүртэлх U-Point оноо, Номин сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх 1’000’000₮-ийн эрхийн бичиг, тохирлуудын эрх, хамтрагч байгууллагуудын купонуудыг хожих боломжтой.

ТОХИРОЛД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
U-Point-той байгууллагаар үйлчлүүлэн оноо цуглуулах, даалгавар биелүүлэх, Шидэт бөмбөлөг эргүүлэх бүрд тохирлын код үүсэж “Шидэт оноо” болон “Шидэт түлхүүр” тохирлуудад оролцоно. Шууд дамжуулагдах тохирлыг үзэж амжаагүй бол санаа зоволтгүй. Тохирлуудын бэлгийн эздэд U-Point мэдэгдэл болон утасны мессеж байдлаар мэдээлэл илгээгдэх болно.
Тохирол 1 “Шидэт оноо”:
2026.12.9-ий 16:00 цагт U-Point FB хуудсаар шууд дамжуулалттай (LIVE) явагдах бөгөөд 11/16-ны өдрөөс 12/5-ны 23:59 цаг хүртэл цуглуулсан Шидэт оноо тохирлын эрхүүд хамаарна. (2026 оны 1 сарын 6-ны буюу дараагийн тохиролд оролцохгүй)
Тохирол 2 “Шидэт оноо” ба “Шидэт түлхүүр” супер тохирол:
2027 оны 1 сарын 6-ны 16:00 цагт U-Point Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулттай явагдах бөгөөд 12/6-ны өдрөөс 12/31-ний 23/59 цаг хүртэл цуглуулсан “Шидэт оноо” тохирлын эрхүүд, мөн 11/16-ны өдрөөс 12/31-ний 23/59 цаг хүртэл цуглуулсан “Шидэт түлхүүр” супер тохирлын эрхүүд хамаарна.
Санамж:
•Хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэх бүрдээ U-Point оноо цуглуулаарай
•Урамшуулалд оролцох өдрийн лимит: Нэг байгууллагаар өдөрт хамгийн ихдээ 3 удаа 50-аас дээш U-Point оноотой гүйлгээ хийн үйлчлүүлэх эсвэл нэг өдөрт 25 тохирлын эрх цуглуулах хязгаартай бөгөөд түрүүлж тулсан хязгаарлалт хүчинтэй байх болно.
•Урамшууллын нөхцөл зөвшөөрсөн огнооны дагуу тухайн үед идэвхтэй байгаа тохиролд оролцох эрхтэй болно.
Ибаримт:
•Мөнгөөр хийгдсэн худалдан авалт бүрийн ибаримт U-Point аппликейшний ebarimt хэсэгт харагдана.
•U-Point ашиглан Шидэт бөмбөлөг эргүүлсэн тохиололд ибаримт үүсэхгүй. Tokipay ашиглан Шидэт бөмбөлөг эргүүлэх эрх худалдаж авах бол ибаримт үүснэ.
Тохирлын эрх үүсэхгүй тохиолдлууд:
1.Битүүмжийн болон хүлээгдэж буй төлөвтэй гүйлгээнүүд /гүйлгээ амжилттай хийгдсэний дараа эрх үүснэ/
2. Оноо шилжүүлэг
3.Гомдлоор үүсгэсэн гүйлгээ
4.Дугаар устгах terminate болсон гүйлгээ
5.U-Point онооны купон худалдан авахад
6.Нэмэлт урамшууллын онооны гүйлгээ: Судалгаа бөглөх, нэмэлт оноо үүсэх, төлбөрт лояалти, урамшууллаас оноо авах гэх мэт гүйлгээнүүдэд эрх үүсэхгүй болно
Хамтрагч байгууллагууд:

Холбоо барих
Утасны дугаар: 7777-4422
Имэйл хаяг info@unitedalliance.mn
U-POINT
ХЭРЭГЛЭЭ БҮРИЙГ УРАМШУУЛНА