Өглөө эртлэн босож цайгаа уучхаад, гэр орноо цэмцийтэл цэвэрлээд, дөрвөлжин саарал зурагтаар гарах Ну, погоди – г нүдний булангаараа тольдосхийх зуураа үс нь үл ялиг арзайсан бийрээ усан будагтай нь нийлүүлж аваад, цонхон дээрээ мөнх ногоон гацуураа, чарга дүүрэн бэлэгтэй өвлийн өвгөнтэй зурчхаад… үе үе цонхоор шагайн, аав ээжийн ирдэг зүг рүү харцаа бэлчээнэ.
Шинэхэн, шүүслэг мандарины үнэр хамар цоргиж, арааны шүлс асгаруулахтай зэрэгцэн хонх дуугарч, том тор дамжилсаар аав, ээж ирлээ. Торон доторх мандаринаас хэдэн ширхгийг атгаж аваад, амтархан идэх зуураа хальсыг нь пааран дээр эгнүүлэн тавиад, ер бусын үнэрээ тараахыг хүлээнэ. Агшин зуурт анхилам хэр нь исгэлэн үнэр гэр дүүрэн тархлаа. Тус үнэрийг өвлийн энэ л үед, зөвхөн шинэ жилийн баярын өдрөөр л үнэртэж болох мэт. Эл баярын утга учрыг сая нэг сануулдаг мандарины үнэр шинэ жилийн хамгийн нандин бэлэг мэт санагдана.

U-Point -н нийт хэрэглэгчдэдээ зориулан “Дэггүй шар” нь шинэхэн өнгө төрхтэйгөөр, тэвэр дүүрэн МАНДАРИНЫ ҮНЭРТЭЙ БЭЛЭГ-тэйгээр хоёр дахь жилдээ ЭРГЭН ИРЛЭЭ.
Дүүлээч нараа илүү хөгжөөхөөр зорилго тавин найзтайгаа өрсөлдөх “ТУЛААН” дүрэм нэмэгдсэн нь энэ жилийн ОНЦЛОГ шинэчлэлт билээ. Та кофе, бялуу, хоол, уут мандарин гэх зэргээр санаснаа хүсэн, ямар ч найзаа тулаанд дуудах боломжтой. Тулааны ялагч нь хэн байх бол?

Өдөр алдалгүй дүүлдэг ШИЛДЭГ дүүлээч нарын хүртэх МАНДАРИНЫ ҮНЭРТЭЙ БЭЛЭГ цол ахих тусам ТОМОРНО. Олон сар, хоног авах гээд төлөвлөсөн бэлэг тань хүлээж байж магад шүү. Илүү томыг авахын тулд өнөөдөр өчигдрөөс, маргааш өнөөдрөөс ч илүү чармайлт гарган, өдөр бүр алгасалгүй тууштайгаар тоглоомоо тоглоорой. U-Point – той байгууллагуудаар үйлчлүүлээд оноо цуглуулах бүрдээ тоглох эрх авдаг гэдгээ мартаагүй биз?

Тавцангаас тавцангийн хооронд дүүлэх явцдаа амттай ЧИХЭР цуглуулж, цуглуулсан чихрээрээ 100% хүртэлх хөнгөлөлттэй купонуудоос худалдан авалт ХИЙ. Тоглоом тоглож, хөгжилдөөд л шоппинг хийнэ гэхээр ямар сонсогдож байна даа?

Урамшууллын хугацаа 12 сарын 29 хүртэл үргэлжилнэ.
U-Point – н үнэнч хэрэглэгч та “Дэггүй шар” урамшуулалт тоглоомын дүрмээ мартсан бол дахин санахад нь тусалъя.
ЭРХ&БҮҮСТ АВАХ ЗААВАР
🍊 U-Point-той байгууллагаар үйлчлүүлэн оноо цуглуулах бүрд тоглох эрх бэлэглэнэ
🍊 Дэлгүүр хэсэг рүү орон өөрт тохирох эрх, бүүстийн тоог сонгон худалдан авах боломжтой
🍊 Collective группийн хэрэглэгч бол гишүүн байгууллагаар үйлчлүүлснээр 2 эрх нэмж авах боломжтой
🍊 Шинээр Collective групп үүсгэх, шинэ гишүүн нэмсэн тохиолдолд гишүүн бүр нэмэлт 3 эрхтэй болно
🍊 Өдөр бүр дараалж тоглоод 3 дахь хоногтоо 1 эрх, 1 бүүст; 7 дахь хоногтоо 2 эрх, 2 бүүст авах боломжтой

ТОГЛООМЫН ЗААВАР
🍊 Тоглох товчийг дарж тоглоом руу орсноор тоглоом эхэлнэ
🍊 Тоглоом эхлэхэд хоёр тийш хазайлгаж тавцангууд дээр үсрэн дээшлээрэй
🍊 Дараах 4 төрлийн тавцан үе бүрд гарч ирнэ
🍊 Дайснаас зугтах, давхар товшиж бүүстлэх зэргээр тоглон метр цуглуулаарай
🍊 Замдаа таарсан чихрийг мөн цуглуулаарай

УРАЛДААНЫ ЗААВАР
🍊 Цуглуулсан метрийн хэмжээгээр шилдгүүдийн самбарт жагсан үе дуусахад эхний 3 байр эзэлбэл шагнал авна. Шагнал цэсээс бэлгүүдийн мэдээллийг харах боломжтой.
🍊 Үе бүр Даваа гарагийн 08:00 цагаас эхлэн Ням гарагийн 23:59 цаг хүртэл долоо хоногийн турш явна. Тоглоом нийт 7 үетэй
🍊 4-р үеэс хойш U-Point оноо болон мөнгөөр цол ахин хугацаа хожих боломжтой
🍊 Үндсэн уралдаанаас гадна та өнөөдрийн хамгийн шилдэг оноогоороо бусадтай өрсөлдөн U-Point оноо бэлгэнд авах боломжтой
