Мэдээ 2023/04/18
Хотын зүүн зах буюу Улаанхуарангийн эцэст байрлах “KAIDU WORLD” энтертайнмент цогцолбор U-Point оноо олгодог боллоо. Нэг үеэ бодвол хүүхэд багачуудаас гадна тэдний аав, ээж асран хамгаалагчтэйгээ хамтдаа тоглох боломжгүй. Хүүхдүүд тоглох үед нь аав ээж нь гадаа нь хүлээгээд сууж байдаг бол "KAIDU WORLD" нь аав, ээжтэйгээ хүүхэд тоглох боломжийг бүрдүүлсэн Монголын хамгийн том бүх насныханд зориулсан энтертайнмент цогцолбор юм. Уг цогцолборт 8м урт гулсуур, автомат сагсан бөмбөгийн тоглоом, байт харваа, трамполин, авиралтын хана, тэнцвэрийн шат, дүүжин савлуур, нинжа дайчин, төөрдөг байшин, гудгадаг машин, 1-6 настанд зориулсан жижиг зөөлөн тоглоомууд болон жижгэрүүлсэн цэцэрлэг гээд нийт 15 нэр төрлийн тоглоом бий.
Том багагүй хүн бүхэнд аз жаргал бэлэглэх KAIDU WORLD хүүхдийн тоглоомын төвөөр үйлчлүүлээд 3% U-Point оноо цуглуулах эсвэл үнийн дүнгийн 50% хүртэл зарцуулах боломжтой боллоо.
Үнийн тайлбар:
- Ажлын өдөр нэг хүүхэд 2 цаг тоглох эрх - 27’000₮
- Амралтын өдөр нэг хүүхэд 2 цаг тоглох эрх - 29’000₮
Харин эцэг, эх болоод асран хамгаалагчид үнэ төлбөргүй тоглоно.
Хаяг:
Нийслэл хотын зүүн бүс 16-р хороолол, Батлан хамгаалахын Их Сургуулийн урд байрлах КАЙДУ МОЛЛ энтертайнмент төв.
Цагийн хуваарь:
Даваа – Ням гарагт 11:00-21:00 хооронд
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/kaiduworldmn