Үйлчилгээ
Collective
Collective групп гэж юу вэ?
2-5 хэрэглэгч нэг групп болон нэгдэж оноогоо дундаа цуглуулж, зарцуулах мөн олон төрлийн хөнгөлөлт урамшуулал авах, онцгой эрх эдлэх боломжтой багийн урамшуулал юм.
Collective-н давуу талууд
  • Багаараа оноогоо цуглуулж, зарцуулах боломжтой
  • Багаараа сонирхолтой даалгавруудыг биелүүлэн шагнал авах боломжтой
  • Гишүүдийн тооноос хамааран хөнгөлөлт, урамшуулал авах онцгой боломжуудыг эдлэнэ
Collective групп үүсгэх заавар
  • Аппликейшний нүүр хуудсан дах СOLLECTIVE хэсэг дээр дарах.
  • Группийн нэр болон группдээ урих гишүүний U-Point-д бүртгэлтэй утасны дугаарыг оруулан “Урих” товчийг дарах
Тухайн хэрэглэгч хүсэлтийг хүлээн авч 2 өдрийн дотор аппликейшн эсвэл мессэжээр зөвшөөрснөөр COLLECTIVE группт гишүүнээр нэмэгдэх юм.
Collective багт гишүүн нэмэх заавар
  • Аппликейшний нүүр хуудсан дахь СOLLECTIVE хэсэгт хандана.
  • "Гишүүн нэмэх" товчийг дарна.
  • Шинээр нэмэх гишүүний утасны дугаарыг бичиж "Урих" товчийг дарна.
Тухайн хэрэглэгч хүсэлтийг хүлээн авч 2 өдрийн дотор аппликейшн эсвэл мессэжээр зөвшөөрснөөр COLLECTIVE группт гишүүнээр нэмэгдэх юм.
Одоо хэрэгжиж байгаа Collective үйлчилгээний урамшуулалт хөтөлбөрүүд
Юнител
  • Группийн гишүүд хоорондоо үнэгүй
  • 10% хүртэл оноо цуглуулах
    • Юнителийн 2 дугаартай групп-3%
    • Юнителийн 3-4 дугаартай групп-6%
    • Юнителийн 5 дугаартай групп-10%
Tous Les Jours
Төрсөн өдрөөрөө Tous Les Jours-н бялууг 25%-ийн хөнгөлөлттэй үнээр авах
Оноо шилжүүлэг
Хэрэглэгчид өөр хоорондоо оноогоо шилжүүлэх боломжтой үйлчилгээ.
Оноо шилжүүлэх заавар

Та аппликейшнээр болон мессежээр оноо шилжүүлэх боломжтой.

Аппликейшн
  • Меню > Оноо шилжүүлэг цэсэнд хандах
  • Хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг оруулан онооны дүнгээ сонгон “Оноо илгээх” товчийг дарах
Мессежээр:
Хэрвээ та Юнителийн хэрэглэгч бол
ilgeeh + утасны дугаар + оноо
4422
Бусад операторын хэрэглэгч бол
ilgeeh + утасны дугаар + оноо
134422
Мэндчилгээ
Мэндчилгээ гэж юу вэ?
Хайртай дотнын хүндээ тэмдэглэлт баярууд болон өдөр тутмын мэндчилгээг хөдөлгөөнт стикер ашиглан онооны хамтаар илгээх боломжтой үйлчилгээ юм.
Та U-Point аппликейшнаа татаад хайртай, дотнын хүндээ мэндчилгээгээ илгээгээрэй.
U-Point оноотой мэндчилгээ илгээх боломжтой
Та өөрийн сонгосон мэндчилгээгээ давхар онооны хамтаар илгээх боломжтой.
Мэндчилгээ илгээх заавар
  • Меню > Мэндчилгээ цэсэнд хандан мэндчилгээнүүдээс сонгон, “Сонгох” товчийг дарах
  • Хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг бичиж, онооны дүнгээ сонгон “Оноо илгээх” товчийг дарах